Хайрхандулаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал

ИТХ-ЫН ТАНИЛЦУУЛГА, ТҮҮХ

2017-09-27 12:31

Хайрхандулаан сумын Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулийн 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны ИТХ-ын  танилцуулга

      2016 оны орон нутгийн сонгууль 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр мажоритар системээр “Сонгуулийн тухай хууль”  нэгдсэн шинэ хуулиар явагдаж тойрогт нэр дэвшиж МАН-аас 21, АН-аас 19 нэр дэвшигч нийт  40 нэр дэвшигч 6 тойрогт  өрсөлдсөнөөс МАН-аас 12, АН-аас 9 төлөөлөгч суудал авч  МАН олонхийн суудал авсан.

      Иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-нд хуралдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар олонхи болсон Монгол Ардын Намаас нэрийг нь дэвшүүлсэн Пүрэвдорж овогтой Алтанганыг сонгож, сумын Засаг даргаар Чулуунбаатар овогтой Ганхуягийг нэрийг нь дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилж, томилуулсан.

      Тус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН-аас 12 төлөөлөгч, АН-аас 9 төлөөлөгч сонгогдон нийт 21 төлөөлөгчтэй. Үүнээс эрэгтэй 17, эмэгтэй 4, боловсролын хувьд дээд 8, тусгай дунд 4, бүрэн дунд 6, бүрэн бус дунд 3  төлөөлөгч байна.

Иргэдийн 21 төлөөлөгчид нэрсээр:

1. П.Алтанган             ИТХ дарга    /МАН/       /5-р тойрог /
2. Д.Цэдэвмаa            Багийн эмч   /МАН /      /1-р тойрог /
3. Б.Мөнхдорж           1-р БЗДарга / АН /     /1-р тойрог/
4. Ш.Баярсайхан        1-р баг малчин / АН /      /1-р тойрог /
5. Ё.Баяраа               Хувиараа х/эрхлэгч   / МАН /    /1-р тойрог/
6. Ц.Цэрэнжигмэд     2-р багийн малчин / АН /      /2-р тойрог/
7. Т.Баяртогтох         2-р багийн малчин / АН /    /2-р тойрог /
8. С.Ганхуяг              багш  / АН /      /2-р тойрог/
9. Б.Нарантуяа        ХААН банкны эрхлэгч / МАН /     /2-р тойрог/
10. Ц.Гомбосүрэн     2-р багийн малчин / МАН /      /2-р тойрог/
11. Т.Мөнхтогтох       бизнесмен / АН / /3-р тойрог/
12. Д.Бямбажаргал  ЗДТГ-ын нярав   / АН /     /3-р тойрог /
13. Д.Очиржанцан     3-р БЗДарга / АН /    / 3-р тойрог /
14. Б.Чинбат              Төрийн банкны эрхлэгч / МАН /    /4-р тойрог/
15. Ж.Бундцэнд         4-р багийн малчин / МАН /       /4-р тойрог/
16. С.Цэдэвсүрэн       4-р багийн малчин / МАН /     / 4-р тойрог/
17. Р.Шийрэвдорж    5-р багийн малчин / МАН /    / 5-р тойрог/
18. М.Цэрэнлхавга     6-р БЗДарга / МАН /   / 6-р тойрог/
19. Б.Тогтуунбаяр      Мөнхтогтуун ХХК-ны захирал  / МАН /   /6-р тойрог/
20. Д.Нангид               ХААН банкны эдийн засагч / МАН /      / 6-р тойрог /
21. Ж.Түвшинжаргал    Хувираа х/эрхлэгч  /АН /    / 6-р тойрог /

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 4-р багийн Засаг дарга Ч.Ганхуяг МАН-аас, сумын Засаг дарга С.Ганхуяг АН-аас нэр дэвшиж, МАН-аас нэр дэвшсэн Ч.Ганхуяг сонгогдов.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр:

1. Пүрэвдорж Алтанган   / ИТХ-ын дарга /   / МАН /
2. Б.Тогтуунбаяр             Мөнхтогтуун ХХК-ны захирал   / МАН /
3. Б.Чинбат                   Төрийн банкны эрхлэгч   / МАН /
4. М.Цэрэнлхавга          6-р БЗДарга / МАН /
5. Ж.Түвшинжаргал      Хувиараа х/эрхлэгч / АН /
6. Т.Мөнхтогтох            бизнесмен  / АН /
7. Д.Бямбажаргал       ЗДТГ-ын нярав / АН /    нар сонгогдсон.


Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар Агваан овогтой  Батсайхан ажиллаж байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

1 дүгээр багийн ИНХ-ын даргаар   Д.Ганбаатар / малын эмч /
2  дугаар багийн ИНХ-ын даргаар  А.Эрдэнэ-Очир / Батчагнаа хоршооны эзэн /
3  дугаар багийн ИНХ-ын даргаар  Б.Билэгт / малчин /
4  дүгээр багийн ИНХ-ын даргаар Д,Чулуунпүрэв / малчин /
5  дугаар багийн ИНХ-ын даргаар  П.Сугар / малчин /
6 дугаар багийн ИНХ-ын даргаар    Б.Тогтуунбаяр / Мөнхтогтуун ХХК-ны захирал / нар сонгогдон ажиллаж байна.


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИТХ-ЫН ТҮҮХ

/ 1992 оноос хойшхи /

Нэг. Орон нутгийн  Анхдугаар  сонгуулийн 1992-1996 оны  бүрэн эрхийн хугацаа.

      Хайрхандулаан сум 1992 оны 10-р сард болсон Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар суманд ИТХ-ын 30 төлөөлөгчидтэй ,ИТХ-ын 5 тэргүүлэгчидтэйгээр ИТХ-ын даргыг орон тооны бусаар хуулийн дагуу сонгож, ИТХ-ын нарийн бичгийн бичгийн даргыг орон тооны болгон баталж анхны ИТХ-ын байгууллага бий болж үйл ажиллагаа нь эхэлсэн билээ.

           Хайрхандулаан сумын анхны ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар сумын ЕБС-ийн захирал Гомбын Мягмар /орон тооны бус/, ИТХ-ын нарийн бичгийн даргаар сумын АДХ-ын Гүйцэтгэх Захиргааны даргаар ажиллаж байсан Цэдэндагвын Мигэддорж /орон тооны/ ИТХ-ын тэргүүлэгчээр Сумын төвийн 6-р багийн Засаг дарга Содномпунцагийн Болоож, Сумын клубын эрхлэгч Мишигийн Цэрэнлхагва,10 жилийн сургуулийн багш Тэгшбаярын Батдэлгэр нар сонгогдож байв. Аймгийн ИТХ-ын  нэг дэх сонгуулийн анхдугаар хуралдаан 1992 оны 09-р сарын 28-нд хуралдаж 61 төлөөлөгчтэйгээр Анхдугаар хуралдааны нарийн бичгийн даргаар тус сумын  ЕБС-ийн багш Т.Батдэлгэр сонгогдож хуралдааныг удирдаж байв.

          Тус сумаас Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Билгээгийн Дамуударь /3-р багийн малчин/, Цэдэндагвын Мигэддорж /Сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга/, Т.Батдэлгэр /ЕБС-ийн багш/ нар сонгогдож байв.

Тус сумаас анхны  ИТХ-ын төлөөлөгчөөр  1992-1996  онд сонгогдсон төлөөлөгчид:

               1 .Цэдэндавгын  Мигэддорж / ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга /

              2. Тэгшбаярын Батдэлгэр / ЕБС-ийн багш /

               3 .Билгээгийн Дамуударь / 3-р багийн малчин /

               4. Тогоочийн Төмөрчөдөр / Сумын Засаг дарга /

               5. Батхүүгийн Дуламдорж / 5-р багийн \

               6. Мишигийн Магваанринчин / 4-р багийн малчин

               7. Рашдэлэгийн Цэрэндаш /Шинэ ялалт нэгдлийн дарга /

               8. Цэдэндагвын Сандуйбазар / Монгол Улсын хөдөлмөрийн баатар, 2-р багийн үхэрчин /

               9. Мишигийн Дэмиднямбуу / ЕБС-ийн багш /

              10. Содномийн Долгормаа / Шинэ ялалт нэгдлийн эдийн засагч /

              11. Содномпунцагийн Болоож / 6-р багийн Засаг дарга /

              12. Мишигийн Цэрэнлхагва / Клубын эрхлэгч /

              13. Дамдинцэвээний Эрдэнэбат / 5-р багийн Засаг дарга /

              14. Чойнорын Батсүх  / 3-р багийн Засаг дарга /

              15. Гянын Дамдиндорж / Монгол Улсын гавьят малчин, 2-р багийн үхэрчин /

              16. Балжиннямын Даваасамбуу / ТГ-ын дарга / 

               17. Сангидоржийн Шийрэвнямбуу / 1-р багийн Засаг дарга /

              18. Даваагийн Тогооч / Нэгдлийн орлогч дарга /

              19. Жанчивдоржийн Доржжанцан / 1-р багийн малчин /

               20. Тосонгийн Пүрэв / 3-р багийн үхэрчин /

               21. Самбууёндонгийн Ганболд / Хүн эмнэлгийн эрхлэгч эмч /

               22. Гомбын Мягмар / ИТХТ-ийн нарийн бичгийн дарга /

               23. Жанчивын Энхтуяа /Хүүхдийн их эмч /

               24. Мишигийн Пүрэв.

               25 .Шоовонгийн Жамбаа / өндөр настан /

               26.  Дамдингийн Магсар / өндөр нөстан /

                27. Даваагийн Мөнхшагдар / мал зүйч /

                28. Содномдоржийн Адьяацэрэн / өндөр настан /

                29 . Жигмэддамбын Нямдорж /нэгдлийн нярав 

                30 . Цэрэндолгорын Жаргал /ЕБС-ийн багш /

           1992 онд Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан төлөөлөгчдийн 14 төлөөлөгч буюу 46% нь дээд боловсролтой, тусгай дунд боловсролтой төлөөлөгч  23% нь, бүрэн дунд боловсролтой төлөөлөгч 20% нь,бага боловсролтой төлөөлөгч 11% нь, 3 эмэгтэй төлөөлөгч байв.

             ИТХ-ын төлөөлөгчдийг мэргэжлээр нь авч  үзэхэд Мал зүйч 3,хүний эмч 2, жолооч механик 1, Нябо,эдийн засагч 3,Багш 3, Номын санч 1 ,Улс төр судлаач , социологич 1, Малчин 7, өндөр настан 3 төлөөлөгч сонгогдож байжээ.

              Насны ангиллаар нь авч үзвэл 20-30 настай төлөөлөгчид 3, 31-45 настай төлөөлөгчид 10, 46-50 настай төлөөлөгчид 5, 51-дээш настай төлөөлөчид 12 төлөөлөгч байв.

      Монгол улсын хөдөлмөрийн баатар малчин 1, Монгол Улсын гавьяат малчин 1, Улс, аймаг, сумын аварга 21, Төр захиргаа,ОНБ-ын удирдах ажилтан 6,   Багийн Засаг дарга 4,байжээ.

Хоёр. Орон нутгийн 2 дахь удаагийн сонгуулийн 1996-2000 оны бүрэн эрхийн хугацаа.

     1996 оны Орон нутгийн ИТХ-ыг сонгох сонгуулиар  “Засаг Захиргааны Нэгж түүний удирдлагын тухай,, хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нам тус бүрээс 20 төлөөлөгчийн нэр дэвшүүлэн сонгосноос МАХН-аас 9 төлөөлөгч,  МҮАН-аас 11 төлөөлөгч ,Сумын ИТХ-д бүгд 20 төлөөлөгч сонгогдож Сумын ИТХТ-ийн дарга нь орон тооны болж 1996 оны ИТХ-ын анхны хуралдаанаараа Сумын засаг даргаар ажиллаж байсан Т,Төмөрчөдөр Сумын ИТХТ-ийн даргаар сонгогдож. ИТХ-ын ажилтнаар Ж,Нямдаваа,Сумын Засаг даргаар Д,Жамбалсүрэн нар ажиллаж 

     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр:

          1. ИТХ-ын тэргүүлэгчээр Т.Төмөрчөдөр / ИТХТ-ийн  дарга /

          2. М.Цэрэнлхагва / сумын клубын эрхлэгч /  

          3. Т.Батдэлгэр / ЕБС-ийн хичээлийн эрхлэгч /

          4. М,Пүрэв / 6-р багийн Засаг дарга /

           5. С,Түмэнжаргал / ТГ-ын дарга /

           6. Г,Мягмар / ЕБС-ийн захирал /

           7. С,Ганболд / Хүн эмнэлгийн эрхлэгч эмч /  сонгогдон ажиллаж байжээ.

         Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус сумын харьят Давшзэвгийн  Баяртогтох сонгогдож байв.

        1996 онд Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан төлөөлөгчид:

             1. Тэгшбарын Батдэлгэр / ЕБС-ийн багш /

             2. Чимэддуламын Гансүх / ЗДТГ-ын ТЗАХ түшмэл

             3. Самбууёндонгийн Ганболд / Хүн эмнэлгийн эрхлэгч эмч /

             4. Балжиннямын Даваасамбуу / ТГ-ын дарга /

            5. Батхүүгийн Дуламдорж / 5-р багийн малчин /

             6. Мишигийн Дэмиднямбуу / ЕБС-ийн багш /

             7. Лувсандоржийн Ичинхорлоо / 2-р багийн Засаг дарга /

             8. Мишигийн Магваанринчин / 4-р багийн малчин /

             9. Даваагийн Мөнхшагдар / мал зүйч /

            10. Гомбын Мягмар / ЕБС-ийн захирал /

            11. Сүхийн Ням / ЕБС-ийн багш /

            12. Жамьяндавгын Нямдаваа / ИТХ-ын ажилтан /

            13. Мишигдоржийн Пүрэв / 6-р багийн Засаг дарга

            14. Тогоочийн Төмөрчөдөр / ИТХТ-ийн дарга /

            15. Жамбаагийн Түвшинжаргал / Бизнеснесмен /

            16. Санжмятавын Түмэнжаргал / ТГ-ын дарга /

            17. Мишигийн Цэрэнлхагва / Клубын эрхлэгч /

            18. Чулуунбатын Цэрэндорж / малчин /

             19. Жанчивын Энхтуяа / Хүүхдийн их эмч /

              20. Жамбаагийн Энхтүвшин / бизнесмен  /

        1996 онд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан төлөөлөгчдөөс Дээд боловсролтой  10 төлөөлөгч буюу 50% нь, Тусгай дунд боловсролтой төлөөлөгчид  2 төлөөлөгч буюу 30% нь Бүрэн дунд боловсролтой 2 төлөөлөгч, Бүрэн бус дунд боловсролтой төлөөлөгч 4, Бага боловсролтой 2 төлөөлдөгч байв. Үүнээс Багш 4, Эмч 2, Мал зүйч 2, Улс төрийн ажилтан 1, Малчин 2, Ня-бо, Эдийн засагч 2, Бусад мэргэжлийн 7 төлөөлөг байснаас  эмэгтэй 2 төлөөлөгч ,Төр захиргааны ажилтан 3, Багийн Засаг дарга 3,Төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан 8  төлөөлөгчид сонгогдож байв.

        Гурав. Орон нутгийн 3 дахь удаагийн сонгуулийн 2000-2004 оны бүрэн эрхийн хугацаа.

         2000 онд болсон Орон нутгийн сонгуулиар 20 тойрогт нам тус бүрээс 20 төлөөлөгч  бүгд 40 төлөөлөгч ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж МАХН-аас 11 төлөөлөгч, МҮАН-аас 9 төлөөлөгч тус тус сонгогдож байв.

     Сумын ИТХТ-ийн даргаар сумын ЕБС-д бага ангийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан Дагдандоржийн Цэвэлдулам  сонгогдож ИТХ-ын  тэргүүлэгчээр:                           

                1.  Дагдандоржийн  Цэвэлдулам / ИТХТ-ийн дарга /

                2. Тэгшбаярын Батдэлгэр / ЕБС-ийн багш  /

                3. Жамьяндавгын Нямдаваа / ИТХ-ын ажилтан /

                4. Санжмятавын Түмэнжаргал / ТГ-ын дарга /

                5. Цэвээний Цоодол / Засаг даргын орлогч /

                6. Мишигийн Цэрэнлхагва / 6-р багийн Засаг дарга /

                7. Батбаярын Цогтсайхан / БОУ-ын байцаагч / нар сонгогдож байсан.

Сумын Иргэдийн Хурлын 2000-2004 онд сонгогдсон төлөөлөгчид нэрсээр :

                1. Тэгшбаярын Батдэлгэр / ЕБС-ийн багш /

                2. Чимэддуламын Гансүх / Соёлын төвийн эрхлэгч /

                3. Самбууёндонгийн Ганболд / ЭМТ-ийн эрхлэгч /

                4. Гүнгээгийн Гөлөгдорж / 1-р багийн малчин /

                5. Жамьяадавгын Нямдаваа /ИТХ-ын ажилтан /

                6. Мишигдоржийн Пүрэв / хувиараа /

                7. Цэрэнбалжирын Пүрэвсүрэн / ЗДТГ-ын ня-бо /

                8. Намсрайн Санлигсүрэн / ТА-ны улсын байцаагч

                 9. Доржлүмбийн Сосорбурам /хувиараа /

               10. Амарцогтын Тогоохүү / 4-р багийн Засаг дарга  /

               11. Дуламдоржийн Тогтох / 5-р баөгийн Засаг дарга /

               12. Санжмятавын Түмэнжаргал / хувиараа /

               13. Тогоочийн Төмөрчөдөр / Сумын Засаг дарга /

               14. Шагдарсүрэнгийн Цэндсүрэн / НД-ын улсын байцаагч /

               15. Цэвээний Цоодол / Засаг даргын орлогч /

               16. Батбаярын Цогтсайхан / БО-ны байцаагч /

                17. Дагдандоржийн Цэвэлдулам / ИТХТ-ийн дарга  /

                18. Мишигийн Цэрэнлхагва / 6-р багийн Засаг дарга  /

                19. Жамбаагийн Энхтүвшин / Бизнес /

                20. Цэдэндоржийн Эрдэнэбилэг / Бизнес / нар сонгогдож байв.

              Сумын ИТХ-ын төлөөлөгчдөөс  эмэгтэй 4, Дээд боловсролтой төлөөлөгч 8, Тусгай дунд боловсролтой төлөөлөгч 3, Бүрэн дунд боловсролтой төлөөлөгч 8 төлөөлөгч бага боловсролтой төлөөлөгч 1, үүнээс Багш 4, Хүний эмч 1,Мал зүйч 1,Ня-бо эдийн засагч 3,Улс төрийн ажилтан 1, Малчин 1, ХААЭ буюу бизнес  эрхэлдэг 5, Багийн Засаг дарга 3-н төлөөлөгчид байв.

        МУ-ын тэргүүлэх зэргийн багш магистр  2 салбарын тэргүүний ажилтан 6, Аймаг, сумын аварга ажилтан 9, Төр захиргааны байгууллагад ажилдаг ажилтан албан хаагч 11 төлөөлөгч байсан байна.

           Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр  тус сумын харьяат Аймгийн МХГ-ын дарга Ринчингийн Мижидсүрэн сонгогдож  байв.

         Дөрөв. Орон нутгийн 4 дэхь удаагийн сонгуулийн 2004-2008 оны бүрэн эрхийн хугацаа.

        2004 онд болсон Орон нутгийн сонгуулиар 20 тойрогт нам тус бүрээс 20 төлөөлөгч бүгд 40  хүн сумын ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшиж . МАХН-аас 15 төлөөлөгч, Эх орон ,Ардчилал эвслээс 5 төлөөлөгч сонгогдож сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн  даргаар  Д. Цэвэлдуламыг улируулан сонгож  ИТХ-ын ажилтнаар Д,Тогтох, Б,Даваасамбуу нар ажиллаж байв..

              Сумын Засаг даргаар Т,Төмөрчөдөр  Засаг даргаар дахин сонгогдон ажиллаж байжээ. ИТХ-ын тэргүүлэгчдээр Дагдандоржийн Цэвэлдулам / ИТХТ-ийн дарга / Агвааны Батсайхан / ХНХ-ийн ажилтан / Батбаярын Цогтсайхан    / ТГ-ын дарга / Мишигийн Цэрэнлхагва / 6-р багийн Засаг дарга /, Балжиннямын Нарантуяа /  ХААН банкны эрхлэгч, Сангидоржийн Хөдлөшгүй / Бизнес /,  Балжиннямын Даваасамбуу / ЗДТГ-ын ТЗАХ түшмэл /, Мөнхшагдарын Үүрцайх  /ЕБС-ийн багш / нар сонгогдон ажиллаж байв.

         Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус сумын харьят МШБ-ны захирал Цэдэндоржийн Эрдэнэчимэг, Доржхорлоогийн Сүхбат нар сонгогдож байв.

          Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 2004-2008 онд сонгогдсон төлөөлөгчид нэрсээр:

         1.  Агвааны Батсайхан / ХНХ-ийн ажилтан /

         2.   Гүнгээгийн Гөлөгдорж / 1-р багийн малчин /

         3.   Балжиннямын Даваасамбуу /  ЗДТГ-ын ТЗАХ түшмэл /

         4. Давгадоржийн Лхагвасүрэн / 4-р багийн малчин /

         5.  Пагамын Мөнхбаяр  / БОУХ-ын байцаагч /

         6.  Төмөрбаатарын Мөнхтогтох / бизнес /

         7.  Балжиннямын Нарантуяа / ХААН банкны эрхлэгч /

         8.  Цэрэнбалжирын Пүрэвсүрэн  / ЗДТГ-ын ня бо Төрийн сангийн төлөөлөгч /

         9.  Шадваагийн Пүрэвсүрэн / 2-р багийн Засаг дарга /

         10. Намсрайн Санлигсүрэн / ТАУ-ын байцаагч /

         11.  Дуламдоржийн Тогтох / ИТХ-ын ажилтан /

         12.  Тогоочийн Төмөрчөдөр / Засаг дарга /

         13.  Мөнхшагдарын Үүрцайх / ЕБС-ийн багш /

         14. Сангидоржийн Хөдлөшгүй / Бизнес /

         15.  Цэвээний Цоодол / Засаг даргын орлогч /

         16.  Батбаярын Цогтсайхан / ТГ-ын дарга /

         17. Давгасүрэнгийн Цэдмаа / 1-р багийн хүний эмч /

         18. Дагдандоржийн Цэвэлдулам / ИТХТ-ийн дарга

         19.  Шагдарсүрэнгийн Цэндсүрэн / НД-ын улсын байцаагч /

         20. Мишигийн Цэрэнлхагва / 6-р багийн Засаг дарга / нар тус тус  сонгогдон ажиллаж байв.

           ИТХ-ын төлөөлөгчөөр 7 буюу 35% нь эмэгтэй төлөөлөгч сонгогдож байжээ. Дээд боловсролтой  11 төлөөлөгч, Тусгай дунд боловсролтой төлөөлөгч 4, Бүрэн дунд боловсролтой төлөөлөгч 4, Бага боловсролтой төлөөлөгч 1 байв. Багш 3, ХАА-н мэргэжилтэн 3, Улс төр судлаач 1, ТЗ-ны менежер 3, Экологич 2, Ня-бо Эдийн засагч 4, Хүний эмч 1, Механик жолооч 1, Малчин 2, Улс, аймаг, сумын аварга, болон салбарын тэргүүний ажилтан 13, Багийн засаг дарга 4, Төр захиргааны ажилтан  10 төлөөлөгч байв.

 Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

   1-р Багийн ИНХ-ын даргаар П.Мөнхбаяр / БОУХ-ын байцаагч, /ИТХ-ын төлөөлөгч/

   2-р багийн ИНХ-ын даргаар Б.Нарантуяа ИТХын төлөөлөгч, ИТХ-ын тэргүүлэгч /

   3-р Багийн ИНХ-ын даргаар Ш.Цэндсүрэн ИТХ-ын төлөөлөгч /

   4-р Багийн ИНХ-ын даргаар А.Батсайхан / ИТХ-ын тэргүүлэгч, Сумын Засаг даргын орлогч /

   5-р Багийн ИНХ-ын даргаар Ч.Түмэнбаяр / 5-р Багийн малчин /

   6-р Багийн ИНХ-ын даргаар Б.Даваасамбуу / ИТХТ-ийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын тэргүүлэгч/ нар ИТХ-аас томилогдон ажиллаж байв. Энэ үед “ЗЗНДНэгж түүний удирдлагын тухай хууль өөрчлөлт ороогүй байв.

       Тав. Орон нутгийн 5 дахь удаагийн сонгуулийн 2008-2012 оны бүрэн эрхийн хугацаа.

              2008 оны 9-р сарын 16-ны өдөр Монгол улсын үндсэн хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу суманд 6 тойрогт “Засаг Захиргаа Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлтийн дагуу МАХН-аас 21, АН-аас 21 хүн нэр дэвшиж МАХН-аас 16 төлөөлөгч, АН-аас 5 төлөөлөгч сонгогдож үүний 12 буюу 57% нь эмэгтэй,38% нь дээд, 43% нь Тусгай дунд,19% нь бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой төлөөлөгчид байв. ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон төлөөлөгдийг насны байдлаар нь авч үзэхэд 28-35 насны 2, 36-40 насны 4, 41-45 насны 9, 46-аас дээш насны 6 төлөөлөгч сонгогдсон байв. Төлөөлөгчдийг эрхэлсэн ажлын байдлаар нь авч үзвэл. Улс төрийн албан хаагч 6, банк,санхүүгийн ажилтан 2, Төрийн үйлчилгээний ажилтан 5, Бизнесмен 6,  Малчин 2, төлөөлөгч байв, Төлөөлөгчдийг мэргэжлээр нь авч үзхэд ХАА-н мэргэжилтэн 2, Төрийн захиргааны менежер 2, Ня-бо, Эдийн засагч 2, Хүний эмч 4, Жолооч механик 1, Эм зүйч 1, төлөөлөгч сонгогдсон байв.  

 Сумын Иргэдийн Хурлын  2008-2012 онд сонгогдсон төлөөлөгчид  нэрсээр:

               1.  Дангаасүрэнгийн Ганбаатар / Малын эмч /

               2.  Чулуунбатын Цэрэндорж / 1-р багийн малчин /

               3.  Давгасүрэнгийн Цэдмаа / 1-р багийн хүний эмч /

               4.  Дагдандоржийн Цэвэлдулам ЗДТГ-ын Нийгмийн ажилтан / ЗДТГ-ын ТЗ-ны албан хаагч болсон .

               5.   Балжиннямын Нарантуяа / ХААН банкны эрхлэгч /

               6.   Жамбаагийн Түвшинжаргал / ЕБС-ийн Нийгмийн ажилтан /

               7.   Шадваагийн Пүрэвсүрэн / ТАТ-ийн ажилтан /

               8. Аягаагийн Хэнмэдхэв / 2-р багийн Засаг дарга /

               9. Даансгүйн Бямбажаргал / 3-р багийн Засаг дарга/

                10.   Доржлхүмбийн Сосорбурам / бизнесмен /

                11. Дамдиндоржийн Энхбаяр / ЕБС-ийн Байрын  багш /

                 12.   Агвааны Батсайхан / ИТХ-ын дарга /

                 13.    Цэдэндоржийн Эрдэнэбилэг / бизнесмен /

                 14.   Адьяагийн Амаржаргал / Эмнэлгийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч /

                 15.    Дамдинсүрэнгийн Мөнхочир / бизнесмен /

                 16.  Дуламдоржийн Нангид / ХААН банкны эдийн засагч /

                  17.   Пүрэвдоржийн Даваадулам / 5-р багийн хүний эмч

                   18. Мишигийн Цэрэнлхагва / 6-р багийн Засаг дарга /

                   19.   Цэрэнбалжирын Пүрэвсүрэн / Сумын Засаг дарга /

                   20.  Мөнхшагдарын Үүрцайх / ЕБС-ийн Багш /

                   21.   Болоожийн Тогтуунбаяр / бизнесмен / нар  сонгогдон ажиллаж байв.

      ИТХ-ын даргаар Засаг даргын орлогчоор ажиллаж байсан  А.Батсайхан ИТХ-ын даргаар,  Сумын Засаг даргаар Ц.Пүрэвсүрэнг тус сонгож байв.

   Сумын ИТХ-ын тэргүүлэгчээр:

           1. А.Батсайхан / ИТХ-ын дарга /

           2.  А.Амаржаргал / Эх барих эмэгтэйчүүдийн их эмч /

            3. Б.Нарантуяа /ХААН банкны эрхлэгч /

            4. Дамдинсүрэнгийн Мөнхочир / бизнесмен /

            5.  Дагдандоржийн Цэвэлдулам / ЗДТГ-ын Нийгмийн ажилтан /

            6.  Доржлхүмбийн Сосорбурам /  бизнесмен  /

            7.  Жамбаагийн Түвшинжаргал / ЕБС-ийн Нийгмийн ажилтан /

             Мишигийн Цэрэнлхагва /6-р багийн Засаг дарга / 2011 оны  4 –р сарын 1ээс ИТХ-ын дарга, тэргүүлэгчээр 

            ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар А.Батсайхан 2011 он 11-р сарын 1-ээс итх-ын  н/б даргаар ажиллаж байна,

Багийн Иргэдийн нийтийн Хурлын даргаар:

1-р Багийн ИНХ-ын даргаар Ч.Цэрэндорж / малчин /

2-р багийн ИНХ-ын даргаар Ж.Түвшинжаргал     ЕБС-ын нийгмийн ажилтан / өөр ажилд шилжсэн учир 2011 оны 10-р сараас Б.Нарантуяа ХААН  банкны эрхлэгч ИНХ-ын даргаар сонгогдов. /         

3-р Багийн ИНХ-ын даргаар Т.Мөнхтогтох /бизнес

4-р Багийн ИНХ-ын даргаар Л.Төгсочир /бизнес /

5-р Багийн ИНХ-ын даргаар Ч.Түмэнбаяр  /5-р багийн малчин /

6-р Багийн ИНХ-ын даргаар Ш.Пүрэвсүрэн / ТАТ-ийн ажилтан / Ж Нямдаваа 2011 оны 04-р сарын 01 ээс эхлэн ажиллаж байна,                            

            Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус сумын харьяат Өвөрхангай аймгийн Засаг дарга Дуламдоржийн Тогтохсүрэн сонгогдон ажиллаж байв.

          Зургаа. Орон нутгийн 6 дахь удаагийн сонгуулийн 2012-2016 оны бүрэн эрхийн хугацаа.

         2012 оны орон нутгийн сонгууль 2012 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр холимог буюу мажоритар системээр Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн шинэ хуулиар явагдаж нэрээр дэвшиж 14 төлөөлөгч, намд өгсөн саналын хувь нэрсийн жагсаалтаар 7 төлөөлөгч сонгогдсон.

        Иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2014 оны 11 дүгээр сарын 29-нд хуралдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар олонхи болсон Ардчилсан намаас нэрийг дэвшүүлсэн Жамбаа овогтой Түвшинжаргалыг сонгож сумын Засаг даргаар Самбуу-Ёндон овогтой Ганхуягийг сумын Засаг даргад нэрийг нь дэвшүүлж томилуулсан.

       Тус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр АН-аас 12 төлөөлөгч, МАН-аас 9 төлөөлөгч сонгогдон нийт 21 төлөөлөгчтэй. Үүнээс эрэгтэй 15, эмэгтэй 6, боловсролын хувьд дээд 10, тусгай дунд 4, бүрэн дунд 2, бүрэн бус дунд 5 төлөөлөгч байна.

Сумын Иргэдийн Хурлын 2012-2016 онд сонгогдсон  төлөөлөгчид нэрсээр:

                     1. Ж.Түвшинжаргал       ИТХ дарга    /АН/     /намын жагсаалт /

                     2.  Ж.Нямдаваа           ЗД-ын орлогч   / АН /           /намын жагсаалт /

                     3.  Б.Мөнхдорж            1-р БЗДарга / АН /   /нэр дэвшсэн/

                     4.  Д.Төмөрчөдөр       1-р баг малчин / АН /           /нэр дэвшсэн/

                     5.  Ж.Энхтүвшин          бизнесмен   / АН /    /нэр дэвшсэн/

                     6.  Ц.Цэрэнжигмэд      2-р багийн малчин / АН /     /нэр дэвшсэн/

                     7.  Т.Баяртогтох          2-р багийн малчин / АН /     /нэр дэвшсэн/

                     8.  Т.Мөнхтогтох          бизнесмен  / АН /     /нэр дэвшсэн/

                     9.  Д.Бямбажаргал     ЗДТГ-ын нярав / АН /          /нэр дэвшсэн/

                    10. Ч.Ганхуяг              4-р багийн Засаг дарга / МАН /     /нэр дэвшсэн /

                    11.  Ц.Эрдэнэбилэг     бизнесмен / АН /      /нэр дэвшсэн/

                    12.  Д.Нангид                ХААН банкны эдийн засагч   / МАН /       /нэр дэвшсэн/

                    13. П.Алтанган            5-р БЗДарга / МАН /           /нэр дэвшсэн/

                    14.  М.Цэрэнлхавга     6-р БЗДарга / МАН /           /нэр дэвшсэн /

                    15.  Ц.Пүрэвсүрэн       аймаг шилжсэн / МАН /       /нэр дэвшсэн/

                    16. Б.Тогтуунбаяр        бизнесмен / МАН /   /нэр дэвшсэн/

                     17. Г.Мягмар                  ахмад / МАН /           /намын жагсаалт/

                     18.  Д.Цэдэвмаа          бага эмч / МАН /      /намын жагсаалт/

                     19.  Б.Чинбат             Төрийн банкны эдийн засагч / МАН /       /намын жагсаалт/

                    20. Т.Батдэлгэр            ахмад настан / МАН /          /намын жагсаалт/

                    21. Ч.Цэрэндорж          1-р багийн малчин  /АН /   /намын жагсаалт /

    Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн МАН-аас дахин нэр дэвшиж, АН-аас тус сумын уугуул бизнесмен Б.Давгасүрэн нэр дэвшин аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн дахин сонгогдов.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр:

                      1.  Жамбаа Түвшинжаргал  ИТХ-ын дарга / АН /

                      2.  Ж.Нямдаваа                ЗД-ын орлогч   / АН /

                      3.  Д.Нангид                 ХААН банкны эдийн засагч   / МАН /

                      4.  М.Цэрэнлхавга     6-р БЗДарга / МАН /

                      5.  Ч.Ганхуяг                4-р багийн Засаг дарга / МАН /

                      6.  Т.Мөнхтогтох         бизнесмен  / АН /

                      7.  Б.Мөнхдорж           1-р БЗДарга / АН /    нар сонгогдон ажиллав.

         Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар Агвааны Батсайхан ажиллаж байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

                     1 дүгээр багийн ИНХ-ын даргаар     Д.Ганбаатар / малын эмч /

                     2 дугаар багийн ИНХ-ын даргаар   Ц.Гомбосүрэн / малчин /

                    3 дугаар багийн ИНХ-ын даргаар    Б.Билэгт / малчин /

                     4 дүгээр багийн ИНХ-ын даргаар   Ч.Ганбат / малчин /

                     5 дугаар багийн ИНХ-ын даргаар   Р.Шийрэвдорж / малчин /

                     6 дугаар багийн ИНХ-ын даргаар   П.Өнөржаргал / малчин /   нар сонгогдон ажиллаж байв.

         Долоо. Орон нутгийн 7 дахь удаагийн сонгуулийн 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаа.

          2016 оны орон нутгийн сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр мажоритар системээр “Сонгуулийн тухай хууль” нэгдсэн  шинэ хуулиар явагдаж нэрээр тойрогт нэр дэвшиж МАН-аас 21, АН-аас 19 нэр дэвшигч нийт  40 нэр дэвшигч 6 тойрогт  өрсөлдсөнөөс МАН-аас 12, АН-аас 9 төлөөлөгч суудал авч  сонгогдсон.

         Иргэдийн Төлөөлөгчдийн Анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 07-нд хуралдаж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар олонхи болсон Монгол Ардын Намаас нэрийг дэвшүүлсэн Пүрэвдорж овогтой Алтанганыг сонгож, сумын Засаг даргаар Чулуунбаатар овогтой Ганхуягийг нэрийг нь дэвшүүлж томилуулсан.

         Тус Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН-аас 12 төлөөлөгч, АН-аас 9 төлөөлөгч сонгогдон нийт 21 төлөөлөгчтэй. Үүнээс эрэгтэй 17, эмэгтэй 4, боловсролын хувьд дээд 8, тусгай дунд 4, бүрэн дунд 6, бүрэн бус дунд 3  төлөөлөгч байна.

Сумын Иргэдийн Хурлын 2016-2020 онд сонгогдсон   төлөөлөгчид нэрсээр:

                       1.  П.Алтанган                ИТХ дарга    /МАН/  /5-р тойрог /

                       2.  Д.Цэдэвмаа              Багийн эмч   /МАН / /1-р тойрог /

                       3.  Б.Мөнхдорж              1-р БЗДарга / АН /   /1-р тойрог/

                       4.  Ш.Баярсайхан           1-р баг малчин / АН /           /1-р тойрог  /

                       5.  Ё.Баяраа                  Хувиараа х/эрхлэгч   / МАН /         /1-р тойрог/

                       6.  Ц.Цэрэнжигмэд         2-р багийн малчин / АН /     /2-р тойрог/

                       7.   Т.Баяртогтох            2-р багийн малчин / АН /     /2-р тойрог /

                       8.   С.Ганхуяг                   багш  / АН /  /2-р тойрог /

                       9.   Б.Нарантуяа               ХААН банкны эрхлэгч / МАН /       /2-р тойрог/

                      10.  Ц.Гомбосүрэн           2-р багийн малчин / МАН /  /2-р тойрог/

                      11.   Т.Мөнхтогтох            бизнесмен / АН /      /3-р тойрог/

                      12.   Д.Бямбажаргал         ЗДТГ-ын нярав   / АН /        /3-р тойрог /

                      13.   Д.Очиржанцан           3-р БЗДарга / АН /   / 3-р тойрог /

                      14.   Б.Чинбат                 Төрийн банкны эрхлэгч / МАН /     /4-р тойрог/

                      15.   Ж.Бундцэнд            4-р багийн малчин / МАН /  /4-р тойрог/

                      16.   С.Цэдэвсүрэн            4-р багийн малчин / МАН /  / 4-р тойрог/

                      17.   Р.Шийрэвдорж           5-р багийн малчин / МАН /  / 5-р тойрог/

                      18.   М.Цэрэнлхавга          6-р БЗДарга / МАН /           / 6-р тойрог /

                      19.  Б.Тогтуунбаяр            Мөнхтогтуун ХХК-ны захирал  / МАН /           /6-р тойрог/

                      20.  Д.Нангид                     ХААН банкны эдийн засагч / МАН /         / 6-р тойрог /

                      21.  Ж.Түвшинжаргал       Хувираа х/эрхлэгч  /АН /     / 6-р тойрог /

        Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 4-р багийн Засаг дарга Ч.Ганхуяг МАН-аас, сумын Засаг дарга С.Ганхуяг АН-аас нэр дэвшиж, МАН-аас нэр дэвшсэн Ч.Ганхуяг  сонгогдов.

 Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр:

                       1.  Пүрэвдорж Алтанган  ИТХ-ын дарга /МАН/

                       2.  Б.Тогтуунбаяр           Мөнхтогтуун ХХК-ны захирал   /МАН/

                       3.  Б.Чинбат                   Төрийн банкны эрхлэгч   /МАН/

                       4.  М.Цэрэнлхавга          6-р БЗДарга /МАН/

                       5.  Ж.Түвшинжаргал       Хувиараа х/эрхлэгч /АН/

                       6.  Т.Мөнхтогтох              бизнесмен  /АН/

                       7.  Д.Бямбажаргал         ЗДТГ-ын нярав /АН/    нар сонгогдсон.

               Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар Агвааны Батсайхан ажиллаж байна.

Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар:

1 дүгээр багийн ИНХ-ын даргаар            Д.Ганбаатар /малын эмч/

2 дугаар багийн ИНХ-ын даргаар            А.Эрдэнэ-Очир /Батчагнаа хоршооны эзэн/

3 дугаар багийн ИНХ-ын даргаар            Б.Билэгт /малчин/

4 дүгээр багийн ИНХ-ын даргаар            Д,Чулуунпүрэв /малчин/

5 дугаар багийн ИНХ-ын даргаар            П.Сугар /малчин/

6 дугаар багийн ИНХ-ын даргаар             Б.Тогтуунбаяр /Мөнхтогтуун ХХК-ны захирал/ нар сонгогдон ажиллаж байна.


                                                      Товч түүхийг бичсэн: ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Батсайхан

 


  


 


 


2017-09-27 12:31

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд