Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Байгууллагуудын дунд тэмцээн зохион байгууллаа

2017-05-17

ИТХ, ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн хэсэгтэй хамтран албан байгууллагуудын дунд удирдамжийн дагуу "Хууль бидний амьдралд" АСК тэмцээн зохион байгууллаа. Тэмцээн Хүүхдийн Цэцэрлэг 1-р байр, ЭМТ-ийн баг хамт олон 2-р байр тус тус эзэллээ. Тэмцээнд оролцсон нийт багууд, хөгжөөн дэмжсэн байгууллагын хамт олонд нь ажлын амжилт хүсье. Багуудын хамгийн өндөр оноо авах даалгавар бүтээлч ажил байлаа. Хүүхдийн цэцэрлэг нийтийн эзэмшлийн замын тусгаарлах зурвасыг тодруулах, гэрлийн шонд цацруулагч наах, байгууллагуудад зогсоолын тэмдэг хийж өгсөн  ажлыг хийсэн бол ЭМТ замын хөдөлгөөний шинэ дүрмээр ном хийн байгууллагуудад , замын цагдаагийн ажилтаны өмсгөл хувцасыг хийж ГХУСАЗЗ-д өгч, ЗДТГ-ын АБТДоогуур орлогтой өрхөд өндөр настай өрхөд аргаль түүж өгч сэтгэлийн дэм өгөн, ЕБС хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан саад хийжээ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNRW7piESsASXTXFtikXOBhMHMN16qjL2zRnutgx9VcM0ndg/viewform?usp=sf_link Төлөвлөгөөний санал ирүүлэх тухай

санал өгсөн: 0