Олон улсын хүүхдийн эрхийн өдөр, Эх үрсийн баяр 06 дугаар сарын 01-ны өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Алдарт эх"-ийн одонгоор шагнагдсан 13 эхэд одонг Хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулан гардууллаа. Одонгоор шагнагдсан эхчүүдэд эрүүл энх, ажлын амжилт хүсье.