Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав.

2017-09-27


ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хуралдав.
Хуралдаанаар :
1. Сумын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 9-н сарын биелэлтийн явцын талаар Засаг даргын орлогчийн сонсгол
2. "Элэг бүтэн монгол " хөтөлбөрийн хэрэгжилт, үзлэг шинжилгээнд хамруулалтын явц, зохион байгуулж байгаа ажил, цаашид авах арга хэмжээний талаар ЭМТ-ийн эрхлэгч эмчийн сонсгол
3. ЕБС-ийн "Сургууль хөгжлийн төлөвлөгөө"-ний танилцуулга, төрөлжсөн хичээлийн олимпиад, ЭЕШалгалтанд оролцсон дүн мэдээ, 2017-2018 оны хичээлийн зорилт үйл ажиллагааны талаар ЕБС-ийн захирлын сонсгол
4. Зарим иргэдийн Төрийн дээд одон медалиар шагнуулах тухай тодорхойлолт
5. Нутгийн удирдлагын байгууллага байгуулагдсаны 25 жилийн ойг суманд тэмдэглэн өнгөрүүлэх, аймагт болох спортын арга хэмжээнд оролцох талаар зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ажил хариуцсан ажилтнуудад "Албан тэмдэглэл"-ээр үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлэлээ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe6OqWWrFtGy23m5zw5avmNl_F_nd-e3BVuAqDiYQWXNLZGBw/viewform?usp=sf_link АСУУДАЛ БАЙВАЛ АНХААРАЛ ХАНДУУЛЬЯ !!!

санал өгсөн: 0