Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сургалт өдөрлөгт оролцов

2017-10-06

Гучин-Ус сумаас санаачлан зохион байгуулсан говийн сумдын сургалт өдөрлөг  2017 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдан  Хайрхандулаан, Богд, Гучин-Ус, Төгрөг, Баруунбаянулаан сумдын ИТХ, ЗДТГ-ын төрийн албан хаагчид оролцлоо.
Сургалт  өдөрлөгд аймгийн ТЗУХэлтээс:
             1.Шинээр батлагдсан хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлж ажиллах талаар
             2. "Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ,  хийх журам"-ыг хэрэгжүүлэхэд сумдын анхаарах асуудал
             3. Төрийн байгууллагын мэдээ тайланг цахимаар илгээх, хянах
             4. Төрийн албан хаагчийн ёсзүй, ашиг сонирхолын зөрчлийн харилцан хамаарал
             5. Төрийн албаны стандарт, ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний хэрэгжилтэнд төрийн албан хаагчдын анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр хичээл зааж харилцан ярилцаж санал хүсэлтийг сонслоо.
         Мөн сумдын төрийн албан хаагчдын дунд гар бөмбөг, олс таталт, ширээний теннисний тэмцээн зохион байгуулан төрлийн дүнгээр гар бөмбөг  Төгрөг, ширээний теннис  Төгрөг, олс таталтад Богд сумдууд шалгарлаа. 2018 онд зохион байгуулах эрхийг Төгрөг сум авлаа.
            Сургалтыг санаачлан зохион байгуулсан Гучин-Ус сумын ИТХ, ЗДТГ,  төрийн албаны сургалт хийсэн ТЗУХ, оролцсон сумдын төрийн албан хаачгид,  хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe6OqWWrFtGy23m5zw5avmNl_F_nd-e3BVuAqDiYQWXNLZGBw/viewform?usp=sf_link АСУУДАЛ БАЙВАЛ АНХААРАЛ ХАНДУУЛЬЯ !!!

санал өгсөн: 0