Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2017-10-17

         ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж дараахь асуудлыг хэлэлцлээ.
           1. Цэцэрлэгийн  хөгжлийн төлөвлөлт, бэлтгэл бүлгийн үйл ажиллагаа сургалт, сургуульд бэлтгэж байгаа талаар Цэцэрлэгийн эрхлэгчийн сонсгол
          2. Орон нутаг судлалын танхимын үзмэрийн баяжуулалт, тохижилт, үйл ажиллагаа, байгалийн түүхэн дурсгалт газруудын хамгаалалт, идэвхтэн байгаль хамгаалагчтай хамтран ажиллаж байгаа талаар Соёлын төвийн эрхлэгчийн сонсгол
          3. Өвс тэжээлийн сангийн тооцоо, нөөц бүрдүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар сумын Засаг даргын сонсгол мэдээлэл
           4. Эрчим хүчний цахилгааны төлбөрийн бичилтэнд хийсэн хяналт шалгалтын дүнг  хэлэлцлээ.
  
         Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан Тэргүүлэгчдээс гаргасан саналуудыг тусган "Албан тэмдэглэл"-ээр үүрэг даалгавар өгөхөөр шийдвэрлэлээ.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe6OqWWrFtGy23m5zw5avmNl_F_nd-e3BVuAqDiYQWXNLZGBw/viewform?usp=sf_link АСУУДАЛ БАЙВАЛ АНХААРАЛ ХАНДУУЛЬЯ !!!

санал өгсөн: 0