Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Багийн Иргэдийн Нийтийн Хурлууд хуралдаж байна.

2017-10-18

             Багийн Иргэдийн Нийтийн Хурлууд 2017 оны 10 дугаар сарын 16-наас эхлэн 1, 2, 3, 6 дугаар багийн хурлууд хурлаа товлон хуралдуулж байна. Өвөлжилт хүндрэх төлөвтэй, отор нүүдэл ихтэй 4,5 дугаар багийн хурлуудыг айл өрхүүдээр тойрч хэсэгчлэн хийхээр товложээ.
БИНХ-ын хуралдаанаар:

1. ИТХ-ын болон төлөөлөгчийн манлайлал үйл ажиллагааны талаар ИТХ-ын даргын мэдээлэл

2. Сум орон нутгийн цаг үеийн асуудал өвөлжилт, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн талаар сумын Засаг даргын мэдээлэл

3. ЗДТГ-ын албад, ажилтнуудын /Иргэний бүртгэл, Нийгмийн халамж, Татвар, МЭҮ-ий тасаг/  ажлын тайлан мэдээлэл

4. Хувийн хэвшлийн Хүнхэр хүүш, Амгалан залаа мал эмнэлгүүдийн тайлан  зэргийг хэлэлцэж байна.

              Мөн суманд үйл ажиллагаа явуулж буй Эрчим хүч, Шуудан холбоо, ХААН болон Төрийн банкны салбаруудын үйлчилгээ, ажилтнуудын харилцаа, ёсзүйн талаар сэтгэл ханамжийн судалгаа авч дүнг Тэргүүлэгчдийн хуралдаанаар  хэлэлцэн  холбогдох дээд шатны байгууллагад уламжлах юм.


https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe6OqWWrFtGy23m5zw5avmNl_F_nd-e3BVuAqDiYQWXNLZGBw/viewform?usp=sf_link АСУУДАЛ БАЙВАЛ АНХААРАЛ ХАНДУУЛЬЯ !!!

санал өгсөн: 0