Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын баримтлах чиглэл

2017-12-03

          
        ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн "Хоёрдугаар" хуралдаанаар Орон нутгийн  7 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан ИТХ-ын 2016-2020 он хүртэл баримтлах чиглэлийг батлан мөрдөн, хэрэгжүүлж ажиллаж байна.




Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

  2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн

02/01 дүгээр тогтоолын хавсралт

 

ХАЙРХАНДУЛААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ

 

Нийтлэг үндэслэл

Зорилго, баримтлах зарчим


1. Хайрхандулаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зорилго нь: Иргэддээ тулгуурласан чадвартай, хариуцлагатай Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлж, хөгжүүлэхэд оршино.
2. Энэхүү баримтлах  чиглэл нь Хурлын зорилгыг бүрэн хэрэгжүүлж, ИТХ-д хуулиар олгогдсон чиг үүргийг хангуулах, орон нутгийн хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлон үйл ажиллагааны зөв чиг хандлагыг бий болгоход чиглэгдэнэ.
3. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь үйл ажиллагаандаа  ил тод байдал, шударга ёс, эв нэгдэл, иргэдийн эрх ашгийг эрхэмлэн дээдлэж, Төлөөлөгчдийнхөө мэдлэг чадвар,  олон  ургальч   үзэл,   оновчтой мэргэн шийдэлтэй хослон хэрэгжүүлэх зарчим баримтална.

Нэг. Нутгийн өөрийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр:

1.1   Иргэдийн төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдааны чанар, үр нөлөөг дээшлүүлнэ.
1.2   Нутгийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааны үндэс нь иргэний санал санаачилга, оролцоо, түншлэлийн зарчим дээр тулгуурласан байна.
1.3   Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын оюуны болон материаллаг нөөц  хэрэгслийн хангамжийг дэс дараатай нэмэгдүүлэх, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг  сайжруулах замаар Хурлыг чадавхжуулна.
1.4    Төлөөлөгчдийн үйл ажиллагааны баталгааг хангах, тэдэнд сургалт, мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар Төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг  нэмэгдүүлнэ.
1.5    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь хуралдааны бэлтгэл хангах, санал дүгнэлт боловсруулах, хянан шалгах чиг үүрэг бүхий 3 хороо, 1 дэд хорооны үйл ажиллагааг чанаржуулж тогтмолжуулна.
1.6   Сумын Хурлын удирдах болон гүйцэтгэх ажилтан, төлөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэх ажлыг дэс дараатай зохион байгуулна.
1.7   Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэр нь иргэдийн саналд тулгуурлаж, тэдний эрх ашгийг хамгаалсан, хэрэгжих үндэслэл сайтай, нутаг дэвсгэртээ заавал биелэгдэх хүчин төгөлдөр байх нөхцлийг хангахад онцлон анхаарна. Хурлын байгууллагын шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуульд нийцсэн байх бөгөөд гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг тооцох аргачлалыг сайжруулж, иргэд, байгууллага энэ талаар мэдээлэл авах боломжийг бүрэн хангана.
1.8  Орон нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжлийн бодлого гаргах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг Нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийн оролцоон дээр тулгуурлан зохион байгуулна.
1.9   Бүх шатны Хурлын байгууллагын уялдаа холбоог хангаж, харилцан  ажиллагааны арга хэлбэрийг боловсронгуй болгоно.
1.10    Багийн ИНХ-ын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, БИНХ-ын ажиллах боломжийг сайжруулж, иргэдийн оролцооны цөм болгоно. 
1.11    Иргэдийн  эрх   ашиг   дээр   тулгуурласан   сумын  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг   хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх, тогтоол шийдвэрийн хяналт, шинжилгээ, үнэлгээний үр нөлөөг сайжруулах талаар харилцан хамтарч ажиллана.
1.12    Сумын ИТХ-ын харилцааг хөгжүүлэх, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын туршлага судлах, танилцах аялалыг дэс дараатай зохион байгуулж, үр дүнг ажилдаа нэвтрүүлэх арга хэмжээ авна.
1.13    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг сумын сонин, мэдээллийн самбарт байршуулан сурталчилна.
1.14    Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын бие даасан ВЭБ сайтын үйл ажиллагааг сайжруулж, Иргэний танхимаар нээлттэй хэлэлцүүлгүүдийг явуулж, иргэдийн гаргасан голлох саналуудыг аймаг, сумын бодлого шийдвэрт тусгуулахад анхаарч  ажиллана.
1.15    Төлөөлөгчдийн тойрогтоо ажиллах санхүүгийн боломжийг бүрдүүлэхэд анхаарч, төсөв санхүүгийн боломж нөөцөд тулгуурлан шийдвэрлэнэ.

Хоёр. Сумын  нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр:

2.1. Хайрхандулаан сумыг  хөгжүүлэх хэтийн зорилт, Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, аймаг , сумын Засаг даргын бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
2.2 Иргэнийг хамтач үзлээр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, иргэний боловсролыг дээшлүүлэх ажлыг төр, төрийн бус байгууллага, хамт олон, бүх шатны сургалтын үйл ажиллагаа явуулдаг  байгууллагатай хамтран зохион байгуулахыг бүх талаар дэмжинэ.
2.3 Нутгийн боловсон хүчний хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадвар, мэргэшлийн түвшинг дээшлүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.
2.4   Хүн амын эрүүл мэнд, боловсрол, соёлын талаар орон нутгаас авч буй арга хэмжээг дэмжихийн хамт тэдгээрийн орчин нөхцөлийг сайжруулахад  анхаарна.
2.5 Төрийн байгууллагуудын сэтгэл ханамжийн судалгааг үйлчлүүлэгч иргэдээс авч гарсан үр дүнд хяналт үнэлгээ хийж, Засаг дарга, Тамгын газрын албад, түшмэлүүдэд хууль ёсны шаардлага тавьж хамтарч ажиллана.
2.6  Ажлын байр нэмэгдүүлэх, ядуурал, ажилгүйдлийг бууруулах талаар төв болон орон нутгийн захиргааны байгууллагаас авч буй арга хэмжээний үр дүнг дээшлүүлэхэд Хурлын байгууллагын дэмжлэг, оролцоог нэмэгдүүлнэ.
2.7 Иргэдийг аюулгүй тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлж,  Нийгмийн дэг журам хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоотой зохион байгуулж, энэ ажилд тодорхой ахиц гаргана.
2.8 Төрийн байгууллага, ажилтныг хүнд суртал, авлигаас ангид байлгах, нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчилгүй ажиллахад Хурлын байгууллагын санаачилга,  анхаарлыг чиглүүлнэ.
2.9 Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч, төсөв санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг боловсронгуй болгож, түүний үр өгөөжийг нэмэгдүүлэн, сумын эдийн засгийн өсөлтийг хангахыг дэмжинэ.
2.10. Орон нутгийн өмчлөлийн эрхээ бүрэн хэрэгжүүлж, орон нутгийн өмчийн ашиглалт, эзэмшилт, хадгалалт хамгаалалтыг сайжруулна.
2.11. Орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалтыг сайжруулах, орлогын боломжит эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд хүч анхаарлаа чиглүүлнэ.
2.12. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг сумын хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, иргэдийн санал, оролцоон дээр тулгуурлан эрэмбэлэн хуваарилж, хэрэгжилт, үр дүнд тавих хяналтыг эрс сайжруулна.
2.13.  Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгөөр  хийгдэж буй Худалдан авах ажиллагааны явц, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, үүнд иргэний нийгэм, иргэдийн хяналт, оролцоог хангана.
2.14.  Аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдээс гарсан санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ.
2.15. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжиж, сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт, ашиглалтыг сайжруулахад хяналт тавьж иргэн, айл өрх бүрийн ажил, орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ.
2.16.  Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын хөгжлийн төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлнэ.
2.17. Төв суурингийн болон хөдөөгийн хүн амын ундны усан хангамжийг сайжруулах ажлыг бодлогоор дэмжинэ.
2.18. Хүнсний хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн талаар мэргэжлийн байгууллагаас хийж байгаа ажилд хяналт тавьж, эрүүл хүнс-цэвэр ус хэрэглэх, орчны эрүүл ахуйг сайжруулах ажлыг бодлогоор дэмжинэ.
2.19. Мах, сүүний үйлдвэрлэлийн хөгжүүлэх, үйл ажиллагааг хангахад анхаарч, эрчимжсэн хөдөө аж ахуйн хөгжлийг бүх талаар дэмжинэ.
2.20. Мал эмнэлэгийн үйлчилгээний чанарыг сайжруулах болон нөхөрлөл, хоршооны үйл ажиллагааг дэмжих талаар баримтлах аймгийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, мал сүргийг хамгаалах, малчдад дэмжлэг үзүүлэх асуудлыг төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
2.21. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, төв сууринд ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан иргэдийн санал санаачлагыг дэмжинэ.
2.22. Уул уурхай олборлолт хийсэн бүс нутагт нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгүүлэх, үр дүнд тавих хяналтыг сайжруулж, хариуцлагатай уул уурхайг дэмжинэ.

 

___oOo___

 


https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSe6OqWWrFtGy23m5zw5avmNl_F_nd-e3BVuAqDiYQWXNLZGBw/viewform?usp=sf_link АСУУДАЛ БАЙВАЛ АНХААРАЛ ХАНДУУЛЬЯ !!!

санал өгсөн: 0