Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДУНДГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН “ИХ НҮҮДЭЛ” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

2018-06-12

Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Их нүүдэл” шатрын тэмцээн 2018 оны 06 сарын 09-ний өдөр Мандалговь хотноо амжилттай зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд аймгийн төвийн 5 сургууль, 14 сумын сургуулийн нийт 98 сурагч мэдүүлгээ ирүүлснээс 9-12 насанд: Эрэгтэй 24, Эмэгтэй – 14, 13-16 насанд: Эрэгтэй – 21, Эмэгтэй – 13 сурагч буюу нийт 86 сурагч бүртгүүлж мандат авч оролцлоо. Үүнээс нас насныхаа ангилалд сургуулийн аваргын алтан медальт 47, аваргын мөнгөн медальт – 17,хүрэл медальт – 6, аймгийн аваргын “Цодгор хүү” тэмцээний алтан медальт 4, мөнгөн медальт – 3, хүрэл медальт – 4,төрөл бүрийн нэрэмжит тэмцээний шагналтангууд ирж оролцсон байна.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNRW7piESsASXTXFtikXOBhMHMN16qjL2zRnutgx9VcM0ndg/viewform?usp=sf_link Төлөвлөгөөний санал ирүүлэх тухай

санал өгсөн: 0