ХҮНСНИЙ АГУУЛАХ ЗАСВАРЫН АЖИЛД ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА
ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮНСНИЙ АГУУЛАХ ЗАСВАРЛАХ АЖЛЫГ иргэний төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгч, төрийн алба хаагч, оролцуулан тус бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч "Далайгүүр" ХХК-ны ажлын эхлэл явц, ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаа.
Тус бүтээн байгуулалтад ЭХЛЭЛ,ЯВЦ,ТӨГСГӨЛ гэсэн 3 удаагийн үе шаттайгаар хяналт тавин ажиллах бөгөөд сумандаа чанартай, үр өгөөжтэй, сургууль, цэцэрлэгийн хүнсний материал хадгалах, стандартын агуулахтай болоход анхаарч, гүйцэтгэгч, захиалагч талуудад зөвлөх хэлбэрээр хяналт тавин ажиллаж байна.

