Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2024-03-28
Хайрхандулаан сум нь 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх” зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд 3 чиглэлийн 20 арга хэмжээг хэрэгжүүлэхээр ИТХ-аас хэлэлцэн баталсан. Уг төлөвлөгөөний 3 дугаар бүлэгт иргэдэд зориулсан цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.
Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм.
ЦАХИМ ШИЛЖИЛТ БОЛ ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ ИРГЭД ТА БҮХНИЙГ ЦАГАА ХЭМНЭН ЦАХИМД ШИЛЖИХИЙГ УРИАЛЖ БАЙНА