Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ЭХЛЭЛ ШАТНЫ ХЯНАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-05-17

ИТХ-ын даргаар батлуулсан удирдамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй СУМЫН ТӨВИЙГ МАГИСТРАЛ ЗАМТАЙ ХОЛБОХ АЖИЛД иргэний төлөөлөл, ИТХ-ын төлөөлөгч, төрийн байгууллагын төлөөллийг оролцуулан тус бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч "АЗЗА" ХХКомпаний ажлын эхлэл явц дээр чанар, гүйцэтгэл талын хяналт тавин ажиллаа.
Тус бүтээн байгуулалтад ЭХЛЭЛ, ЯВЦ, ТӨГСГӨЛ гэсэн 3 удаагийн хяналт тавин ажиллах бөгөөд сумандаа чанартай, үр өгөөжтэй, иргэдийн хүсэл зорилгод нийцсэн бүтээн байгуулалт барьхад анхаарч, гүйцэтгэгч талтай санал солилцон ажлын гүйцэтгэл, чанарт анхаарах, захиалагч талуудад тодорхой санал, шаардлагыг хүргүүлж ажиллахаар боллоо.
Цаашид ИТХ-аас улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр болон ОНХСангийн хөрөнгөөр хийгдэж буй бараа үйлчилгээ, бүтээн байгуулалтын ажилд #иргэдийг #оролцуулах, #иргэдэд #нээлттэй #мэдээллэх тал дээр илүү анхаарах болно .
 

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNRW7piESsASXTXFtikXOBhMHMN16qjL2zRnutgx9VcM0ndg/viewform?usp=sf_link Төлөвлөгөөний санал ирүүлэх тухай

санал өгсөн: 0