Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2024-07-17
ИТХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ИТХ-ын Төлөөлөгч нар Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй "СУМЫН ТӨВИЙГ МАГИСТРАЛ ЗАМТАЙ ХОЛБОХ" авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч "ӨВ АЗЗА" ХХКомпаний ажлын явц, гүйцэтгэлд хяналт тавин ажиллаа. Уг бүтээн байгуулалтын ажлын явц авто замын далан байгуулах ажил хийгдсэн, нягтаршуулах болон замын хажуугийн бродур хийх зэрэг ажлууд хийгдэж байна. Мөн ирэх 7 хоногоос цутгалтын ажил эхлэх төлөвлөлттэй ажил үргэлжилж байна. Тухайн хяналт шалгалтын ажлын явцад зураг төсвийн дагуу хийгдээгүй зарим ажлуудыг цаашид анхаарч зураг, төсөв, техникийн дагуу хийж гүйцэтгэх, гүйцэтгэгч байгууллага нь санамсар болгоомжгүй байдлаас болж цахилгааны утас тасалсан ... зэрэг ойрын хугацаанд засварлах шаардлагатай байгааг хяналтын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгч байгууллагад хугацаатай үүрэг чиглэл хүргүүлэхийг ИТХ-ын ажлын албанд үүрэг болголоо.