Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-02-10

Багуудын хуралдаан 2025.02.03-02.10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж хуралдаанд нийт 6 багийн 967 иргэн оролцлоо.

Хуралдаанаар: ⬇️

🖌️Сумын удирдлагууд сум орон нутгийн цаг үеийн мэдээлэл, Аймгийн ХАА газрын дарга Ч.Ганхуяг 2,4,6-р багийн иргэдэд мэдээлэл өгч хуралд оролцлоо.

📜Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэгийг МУЗЗНДНТУТХ-ын нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дэгд өөрчлөлт оруулан 6 бүлэг 30 зүйлтэйгээр хэлэлцэн баталлаа. ✅

🗳️Саналын хуудас тоолох тооллогын комиссыг байгуулан ажиллаа✅

🙋🏻‍♂️МУЗЗНДНТУТХ-д заасны дагуу БИНХ-ын хуралдааны даргыг 2 жилийн хугацаатайгаар сонгож баталлаа.✅

🔻Бурхант 1 дүгээр багийн хуралдааны даргалагчаар: Б.Бямбадаш

🔻Нарт 2 дугаар багийн хуралдааны даргалагчаар: А.Дэлгэрсайхан

🔻Эмээлт 3 дугаар багийн хуралдааны даргалагчаар: Б.Түмэннасан

🔻Дэрсэн хонхорын 4 дүгээр багийн хуралдааны даргалагчаар: С.Самданцоодол

🔻Ар-Агуйтын 5 дугаар багийн хуралдааны даргалагчаар: Б.Цэдэнсодном

🔻Марзат 6 дугаар багийн хуралдааны даргалагчаар: Д.Нангид нар тус тус сонгогдлоо.

🙋🏽‍♂️Багийн Засаг дарга нарыг нэр дэвшүүллээ.✅

🔸Бурхант 1 дүгээр багийн Засаг даргаар: Б.Даваадэмбэрэлийг

🔶Нарт 2 дугаар багийн Засаг даргаар: Х.Мөнхдоржыг

🔶Эмээлт 3 дугаар багийн Засаг даргаар: Д.Очиржанцанг

🔶Дэрсэн хонхорын 4 дүгээр багийн Засаг даргаар: Д.Бат-Эрдэнийг

🔶Ар-Агуйтын 5 дугаар багийн Засаг даргаар: П.Гантулгыг

🔶Марзат 6 дугаар багийн Засаг даргаар: П.Өнөржаргалыг тус тус багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжиллаа.

📆Хуралдааны бэлтгэл ажлыг хангах, БИНХ-ыг товлон зарлах үүрэг бүхий БИНХ-ын Зөвлөлийг баг тус бүр дээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.✅

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА📝

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNRW7piESsASXTXFtikXOBhMHMN16qjL2zRnutgx9VcM0ndg/viewform?usp=sf_link Төлөвлөгөөний санал ирүүлэх тухай

санал өгсөн: 0