Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2025-06-01
ИТХ-ын дарга, хүүхдийн элч Б.Чинбатын нэрэмжит ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 12-18 насны ангилалд зохион байгуулсан ДАРТС-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа😊🥰
ДАРТС бол оюун ухааны спорт, маш сайн тооцож, судалж, бодож оролцоно. Хараа, гарын мэдрэмж чухал бөгөөд сэтгэл зүй тогтвортой байх ёстой. Ажлын ачаалал өндөртэй хүмүүс дартсаар хичээллэхэд тайвширна, стресс тайлагдана.
ДАРТС-ЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА
😊 🌈 Аз жаргалтай үрсийн инээд хөөр амьдралд хөг нэмж, авьяаслаг ирээдүй үеийнхний зүтгэлээр Монгол орон минь цэцэглэн хөгжихийг ерөөе