Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 5 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-06-19

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 5 дугаар хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдөр “Нутгийн удирдлагын ордон”-ны хурлын танхимд 80%-ийн ирцтэй хуралдлаа. Тус хуралдаанаар:

1.“Шилдэг баг байгууллага шалгаруулах журам” шинэчлэн батлах тухай хэлэлцэн тус журмыг сайжруулан дараагийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

2.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлав

3.Суманд биеийн тамир, спортыг 2023-2027 онд хөгжүүлэх “Спортлог Хайрхандулаан” төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай хэлэлцэн цаашид эрчимжүүлэх чиглэл өгөв

4.Сумын 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хагас жилийн биелэлт 53 хувьтай хэрэгжиж байна

5.“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ний хэрэгжилтийн тухай хэлэлцэв. Энэхүү хөдөлгөөнд иргэн бүрийн оролцоо чухал байна. Айл өрх бүр хашаандаа ногоон байгууламж байгуулан мод бут тарихыг уриалж байна

6.Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олгох салбар, чиглэл батлах тухай; Төсөл сонгон шалгаруулах тов тогтох тухай тус тус хэлэлцлээ

7.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрэмжит орон нутгийн өмчийн 2025 оны хагас жилийн тооллого, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдлыг хянан шалгах буюу түүнд тавих хяналт шалгалтыг зохион байгуулан тайланг хэлэлцэн зөрчилтэй байгаа байгууллагуудад чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэв

8.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан хяналт шалгалтын ажлын хагас жилийн тайланг хэлэлцлээ. Тус хяналтаар ОНХСангийн хөрөнгөөр санхүүжүүлсэн 5 ажилд хяналт тавьж ажилласан байна.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNRW7piESsASXTXFtikXOBhMHMN16qjL2zRnutgx9VcM0ndg/viewform?usp=sf_link Төлөвлөгөөний санал ирүүлэх тухай

санал өгсөн: 0