Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ИТХ-ын албан ёсны цахим хуудас

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ГУРАВДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-09-17

2025 оны 3 дугаар улирлын багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нэгдсэн зохион байгуулалттайгаар 09 дүгээр сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Сумын ''Соёлын төв''-д урлаг соёлын үзүүлбэртэй хүндэтгэлтэйгээр хуралдаанаа эхлүүллээ. 🎼🎤 .

Тус хуралдаанд Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэсийн дарга Б. Мөнхбат, аймгийн ХАА захиргаа аж ахуйн хэлтэсийн дарга Батсуурь нар оролцож иргэдэд аймаг, сум орон нутгийн мэдээ мэдээлэл өгч иргэдийн асуулт, саналд хариу тайлбар өглөө.📑 .

Сумын удирдлагууд засаг захиргааны анхан шатны нэгж багийн түвшинд иргэдээ мэдээллээр хангах, иргэдийнхээ тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх, иргэдээ соён гэгээрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр зохион байгуулалт, үе шаттайгаар ажиллаж байна

🙋🏻‍♂️Бурхант 1 дүгээр багийн хуралдааны даргалагчаар Г. Лувсандагва-г иргэдийн олонхын саналаар сонгож баталлаа. ✅

🥬НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 🥕🌽 БОЛЛОО

Тус үзэсгэлэнд 4 багийн 15 өрх оролцсон байна.

Шилдэг цагаан идээтэй өрхөөр: 🧈🧀🍶

2-р багийн иргэн Б.Галбадрах

6-р багийн иргэн М.Дашбурам

4-р багийн иргэн Ш. Мөнх-Отгон

Шилдэг хүнсний ногоо тариаланчаар:🍅🍆🥦

6-р багийн иргэн Ц.Түвшинжаргал

6-р багийн иргэн Ж.Доржсүрэн

Шилдэг үйлвэрлэл үйлчилгээ, гар урлал: 🧶🍱

6-р багийн иргэн Д.Бадам нар тус тус шалгарлаа.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScNRW7piESsASXTXFtikXOBhMHMN16qjL2zRnutgx9VcM0ndg/viewform?usp=sf_link Төлөвлөгөөний санал ирүүлэх тухай

санал өгсөн: 0