Хайрхандулаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2025-09-29
Тус хуралдаанаар:
📊Төсөвт байгууллагуудын олон жил ашигласан цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон эд хөрөнгийг актлахаар хэлэлцэн батлав.
🗣️Төрийн байгууллагуудын тайланг сонсож цаашид анхаарах, сайжруулах асуудлаар хурлын Төлөөлөгчдөөс санал, шүүмжлэл өрнүүллээ. Үүнд:
🏥Эрүүл мэндийн төвийн 2024-2025 оны тайланг сонслоо. Иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг УРИАЛЖ байна
🏦Татварын орлого төвлөрүүлэлтийн тайланг сонслоо. Иргэд татвар төлсөнөөр төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шууд оролцож буй хэлбэр бөгөөд төлсөн татварын орлогоор санхүүждэг нийгмийн үйлчилгээг хүртдэг.
🏫Төлөөлөгчид ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчидын тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах асуудлаар уулзалт хийж, төрийн байгууллага хоорондын уялдааг хангах зэрэг тулгамдсан асуудалд шийдлийн саналаа хэлж байна.
🔜Цаашид шат дараатайгаар төсвийн байгууллагуудын тайлан, үйл ажиллагаатай танилцана.
ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ЗАРДАЛД ТӨСВИЙН ХЯНАЛТЫН СОНСГОЛЫГ 2025.10.22-НЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА