Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан “Малын тоо толгойн албан татварын орлого бүрдүүлэлт, зарцуулалт” сэдэвт төсвийн хяналтын сонсголыг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж сонсгол даргалагчаар ИТХ-ын Төлөөлөгч Д.Чанцал, дуудагдсан албан тушаалтан 4, оролцогчоор 7 иргэн, ажиглагч 18 иргэн нийт 30 иргэн оролцсон. Сонсголын дүгнэлтээр малын тоо толгойн албан татварын төлөлтийг сайжруулах, өмнөх жилүүдээс хуримтлагдсан татварын өр төлбөрийг барагдуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах шаардлагатай гэж дүгнэсэн.
